БНСУ-ын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин Солонгосын тусгаар тогтнолын өдөр 8 сарын 15 буюу бямба гараг тохиож байгаа тул тус өдрийн амралтыг ажлын өдрөөр солин 8 сарын 17 даваа гарагт бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр гаргажээ.
8 сарын 15-ны өдөр Солонгосын хойг Японы дарангуйллаас бүр мөсөн гарч тусгаар тогтнолоо сэргээжээ.
Япон улс Солонгосын хойгийг 1910-1945 оны 8 сарын 15 өдөр хүртэл 35 жилийн турш колоничилсон ба тус өдөр Солонгосын хойг харь улсын эзэрхийллээс гарч эрх чөлөө тусгаар тогтнолыг олж, засгийн газраа байгуулсан тул жил бүр баярын өдөр болгон тэмдэглэж бүх нийтээрээ амрах болжээ