Тусгаар тогтнолын баярын өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглолоо

2020-08-13 15:22

Сөүл хотын захиргаанаас Гванбугжол буюу 8 сарын 15-ны тусгаар тогтнолын баярын өдөр олон нийтийг хамарсан  ямар нэг цуглаан, хурал чуулган, үйл ажиллагаа явуулахыг хатуу хоригложээ. Эл өдөр Сөүл хотноо 8 сарын 15 өдөр 220 мянга гаруй орчим хүний оролцоотой 26 газар зохиогдох байсан олон нийтийн арга хэмжээг хоиргложээ.
Хотын захиргаанаас энэ талаар тайлбарлахдаа "Ойрын үед сүмийн цуглаан болон Намдэмүн захаас корона халдвар авагчдын тоо эрс нэмэгдэж аюулын түвшинд байгаа энэ үед 8 сарын 15 өдөр томоохон хэмжээний олон хүн цугларсан үйл ажиллагаа явуулах нь ард иргэдийн аюулгүй байдалд халтай тул хориглосон"хэмээн мэдэгджээ.
Тэр тусмаа сүм цуглаанд явдаг иргэд иймэрхүү том цуглаанд ихээхэн оролцох төлөвтэй байгаа ба өчигдөр гэхэд Сөнбүг дүүрэг Саран Жэ-Ил сүмийн нэгэн иргэнээс корона вирусын халдвар илэрсэн билээ. 
Хотын захиргаанас 8 сарын 15 өдөр цуглаан зохион байгуулах газруудад тухайн өдөр зохион байгуулах үйл ажиллагаагаа цуцлах хүсэлтийг  явуулсан боловч 7 газраас хүсэлтийг нь татгалзжээ.
Иймээс хотын захиргаа нь Сөүл хотын цагдаагийн албатай хамтарч ажиллан хариу арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна. Хэрэв цуглаан зохион байгуулсан тохиолдолд зохион байгуулагч болон оролцогчдод хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулаад байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх