Кёнжиний 2-р хурдны зам дээр автын ослоор 1 монгол хүн нас барж, 12 хүн гэмтжээ

2020-08-17 09:10

Кёнжиний 2-р хурдны замын Аньхён уулзварын ойролцоо авто замын осол гарч  нэг хүн нас барж, 12 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ.

 Инчоны үндэсний цагдаагийн газрын хурдны эргүүлийн багийн мэдээлснээр Кёнги-си хотын Сэүн-Си дэхь 2-р Кёнгинь хурдны замаар 16-ны өдөр 2 цаг 20 минутад Инчоны чиглэлд Аньхён уулзварын ойролцоо хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс үүдэн нийт 8 автомашиныг хамарсан зам тээврийн осол гарсан байна.

K5 маркийн автомашины жолооч 30 орчим насны монгол эр энэ ослоор амиа алдаж бусад машины зорчигч болох арван хоёр хүн хүнд хөнгөн зэргийн гэмтэл авч ойролцоох эмнэлэгт хүргэгдэн очсон байна.

Одоогоор цагдаагийн байгууллага  ослын талаархи үзлэг шинжилгээг явуулж нарийн мэдээллийг шалгаж байна.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх