Шинээр нэмэгдсэн 279 тохиолдолоос 12 нь гадаадаас, 267 нь солонгос дотроосоо илэрчээ.

2020-08-17 09:29

БНСУ-д 2020.08.16 өдрийн 00 цагийн байдлаар COVID19 өвчин туссан хүний тоо 279-р нэмэгдэж, нийт корона өвчний авсан хүний тоо 15,318 болжээ.
Энэ өдөр нас баралт нэмэгдсэнгүй, нийт нас баралт 305 байна.
Эдгэж тусгаарлалтаас гарсан хүн 9-р нэмэгдэж 13,910 болж, эмчилгээнд 1103 хүн, шинжилгээнд 22,005 хүн байгаа ажээ.
Шинээр нэмэгдсэн 279 тохиолдолоос 12 нь гадаадаас орж ирсэн хүнээс, 267 нь солонгос дотроосоо илэрчээ.
* Энэхүү өдрийг хүртэл солонгост гадаадаас орж ирсэн коронагийн тохиолдол нийт 2,642 байна.
🔸 Сөүлийн Сонбүг дүүргийн Саран Чэил сүмтэй холбоотой 190 коронагийн шинэ тохиолдол бүртгэгдэж, энэ сүмийн коронагийн халдвар авсан нийт хүний тоо 249 болжээ.
8 сарын 7-ны өдрөөс 13-ны өдөр хүртэл энэхүү сүмд айлчилсан бүх хүмүүс өөрийгөө тусгаарлах ёстой бөгөөд аль болох хурдан шинжилгээнд орохыг анхааруулж байна. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
🔸Кёнги аймгийн Юнин хотын Үри Чэил сүмтэй холбоотой коронагийн шинэ тохиолдол 21-ээр нэмэгдэж, энэ сүмийн коронагийн халдвар авсан нийт хүний тоо 126 болжээ.
🔸Кёнги аймгийн Пажү хотын Старбакс(Пажү Ядан ёг дээр байдаг)-тай холбоотой коронагийн тохиолдол 12-р нэмэгдэж, нийт энэ газрын халдвартаны тоо 29 болжээ.
🔸Сөүлийн янчон дүүргийн Дуисэ сүмтэй холбоотой халдварлагч 3-р ихсэж нийт 7 болжээ.
🔸Сөүлийн каннам дүргийн Гулдтрэинтэй холбоотой хавьтагчид дундаас нь 3 хүн нэмэгдэн, янпён гүний бөөнөөрөө уулзсан уулзалттай холбоотой өөрийгөө тусгаарлаж байсан 2 хүнээс корона илэрч, одоог хүртэл нийт 56 хүн болжээ.
Каннам дүүргийн ёгсам дунд байдаг Шинилюүтубил оффистелтай холбоотой 2 хүнээс нэмж корона илэрч, нийт халдвартаны тоо 13 болжээ.
🔹Коронагийн шинж тэмдэг илэрвэл зөвөлгөө авах утас .☏120,1339.
Хүн бүр өдөр тутмын амьдралдаа зайгаа барьж, маскаа зүүж, гараа сайн угааж хэвшвэл халдварт өвчнөөс сэргийлж чадна.
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.16.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх