Гадаадад гацсан иргэдээс хахууль нэхэж очер дайруулан Монгол руу нисэх тусгай үүрийн онгоцонд багтааж өгдөг үйлдэл маш их гарах боллоо хэмээн иргэдийн зүгээс маш олон гомдол гарсаар багагүй хугацаа өнгөрсөн боловч тодорхой баримт нотолгоотой зүйл олдохгүй байсан билээ.
Гэтэл ойрын өдрүүдэд сошиал сүлжээгээр иргэдийн зүгээс авилга нэхсэн үйлдлийг баримтжуулсан бичлэг болон мессенжер яриаг олон нийтэд түгээж байна.
Гадаадад гацсан Монголчууд хөдөлгөөнийг удирдан тэдний эрх ашгийн төлөө тэмцэж буй Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн хүү Одбаяр өчигдөр доорхи постыг оруулснаар сошиал орчинд иргэдийн уур бухимдлыг ихээр төрүүлээд байна.
Ямартаа ч энэхүү тодорхой баримт нотолгоотой зүйлийг хууль хүчний байгууллага анхааралдаа аван яаралтай шийдэж нэг талд нь гаргахыг иргэд маш ихээр хүсч байна.
Мөн гадаадад гацсан иргэдийн хувьд нэлээд хэдэн хувийг татан авсан боловч өдрөөс өдөрт буцах хүсэлтэй иргэд нэмэгдсээр байгаа билээ.