Хот хоорондын автобус
Солонгост хот доторх болон хот хоорондын, мөн хурдны автобус гэж байдаг. Хот хоорондын болон хурдны автобусаар үйлчлүүлэхдээ тасалбараа урьдчилан авах хэрэгтэй. Автобусанд суухын өмнө хөдлөх цаг, явах чиглэлийг нь лавлаж заншаарай.
Хот доторх автобус
- Автобусны төлбөрөө бэлэн мөнгөөр төлөх юм уу тээврийн хэрэгслийн картыг хэрэглэдэг.
- Tээврийн хэрэгслийн картыг автобусны буудлын ойр орчмын худалдааны цэгүүдээс худалдан авах боломжтой юм.
- Тээврийн картыг хамгийн дээд тал нь 50,000 вон хамгийн доод тал нь 1,000 воноор цэнэглэж ашиглах боломжтой.
Сүүлийн үед зээлийн картыг дараа төлбөртэй тээврийн карт болгон ашиглах явдал дэлгэрч байна.
- Уг картаар тооцоо хийхэд унааны зардал тодорхой хэмжээгээр хямдардаг. Мөн автобус метрог сольж суух тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг.
Хот доторх автобусны төлбөр ба онцлог(ердийн төлбөр)
Ангилал | Карт | Бэлэн мөнгө |
---|---|---|
Ердийн хотын автобус | 1,200 вон | 1,300 вон |
Суудлын автобус | 2,300 вон | 2,400 вон |
Тосгоны автобус | 900 вон | 1,000 вон |
Дээрх хүснэгтэнд Сөүл хотын бүс нутагт бэлэн мөнгөөр төлбөр хийх үнийг тусгав. Бүс нутаг тус бүр үнэ болон үйлчилгээ нь өөр өөр байж болох тул тухайн хот дүүргийн Зам тээврийн мэдээллийн цахим хуудаснаас лавлана уу.
Хот хоорондын болон хурдны автобус
Хот хоорондын болон хурдны автобусаар үйлчлүүлэх
- Нилээн хол зайтай хот суурин газар руу явах үед хот хоорондын болон хурдны автобусанд суудаг. Энэ автобусаар үйлчлүүлэхийн тулд терминал (тээврийн товчоон) дээр очих хэрэгтэй.
- Орон нутгийн автобус нь олон хотуудаар дамждаг учраас хурдны автобусыг бодоход цаг их зарцуулагддаг.
- Хурдны автобус зөвхөн зорьсон чиглэлийн хотод лл зогсдог ба дотор нь энгийн, дээд зэрэглэлийн автобус гэж ангилдаг. Дээд зэрэглэлийн автобусны суудал хоорондын зай өргөн учир тав тухтай зорчих боломжтой бол тансаг зэрэглэлийн хурдны автобус суудал нь илүү өргөн мөн ширээтэй ба суудал бүрийн өмнө монитор байрлуулсан байдаг тул кино, телевизийн нэвтрүүлэг зэргийг үзэх боломжтой. Үнийн хувьд тансаг зэрэглэлийн автобус хамгийн үнэтэй бөгөөд дараагаар нь дээд зэрэглэлийн автобус орох ба энгийн автобус хамгийн хямд үнэтэй байдаг
Гол хотуудын автобусны терминал
Хот хоорондын болон хурдны автобусанд суухад тухайн газрын автобусны терминал руу явах хэрэгтэй.
Кобус буюу хурдны автобусны билет захиалгийн сайт(www.kobus.co.kr), хот хоорондын автобусны билет захиалгийн сайт(txbus.t-money.co.kr)-аас тээврийн мэдээлэл, зорчих тасалбар захиалгийн мэдээллийг авч болно.
Сөүл хотын Гёнбү шугамын хурдны автобусны терминал | 1688-4700 | Со Дэгү хурдны автобусны терминал | 1666-2600 |
---|---|---|---|
Дун Сөүл терминал | 1688-5979 | Үлсань хурдны автобусны терминал | 1688-7797 |
Хунам шугамын төв терминал | 1688-0540 | Ганнөн хурдны автобусны терминал | 033-641-3184 |
Санбун хот хоорондын автобусны терминал | 02-323-5885 | Сугчу хурдны автобусны терминал | 033-631-3181 |
Сөүл намбү терминал | 1688-0540 | Чүнчонь хурдны автобусны терминал | 033-256-1571 |
Сүвон нэгдсэн автобусны терминал | 1688-5455 | Чонжү хот хоорондын нэгдсэн автобусны терминал | 1688-4321 |
Инчон нэгдсэн терминал | 1666-7114 | Мугпу автобусны Терминал | 1544-6886 |
Ансан Автобусны Терминал | 1666-1837 | Жонжү хурдны автобусны терминал | 063-277-1572 |
Өижонбү автобусны терминал | 1688-0314 | Гуанжү автобусны нэгдсэн терминал | 062-360-8114 |
Дэжонь автобусны терминал | 1577-2259 | Ёосү хот хоорондын автобусны терминал | 1666-6977 |
Чонань нэгдсэн терминал | 041-640-6400 | Бүсань автобусны нэгдсэн терминал | 1577-9956 |
Дун Дэгү терминал | 1666-3700 | Масань хурдны автобусны терминал | 1688-3110 |