Ажил эрхлэлт
Гадаадын иргэн Солонгост нэвтрэн орж ирэхдээ авсан визний ангилалаас хамааран ажил хөдөлмөр эрхлэж болдог. Солонгос иргэний гэр бүл(F-13, F-21) визээр орж ирсэн хүн хууль ёсоор ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй байдаг.
Таны визний төрөл ажил хөдөлмөр эрхлэж болох төрөлд хамаарах эсэхийг Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төв (www.hikorea.go.kr 1345)-өөс лавлаж болно.
Ажлын байр зуучлагч байгууллагад хандах
Оршин суугаа газрыхаа ажил зуучлалын төв, эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвд хандвал солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдэд зориулсан ажлын байрны талаарх мэдээллийг олж авч болно.
- Ажил зуучлах төв
- Ажилд ороход үнэгүй зуучилдаг төрийн өмчийн тус байгууллагаар ажилд орохыг хүссэн солонгос болон гадаад иргэд өргөнөөр үйлчлүүлдэг. Тус байгууллага сонирхсон компаний тухай мэдээлэл өгөхөөс гадна мөн тухайн хүнд ямар ажил тохирох талаар зөвлөдөг. Түүнчлэн хэзээ ажилд орно тэр хүртэл нь аж ахуйн нэгж компаний удирдлагуудтай уулзуулж танилцуулах ажлыг зохион байгуулдаг.
- Хөдөлмөр зуучлал мэдээллийн төв
- Энэ төв бол тухайн хот, орон нутгийн засаг захиргааны удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг ажилд үнэ төлбөргүй зуучилдаг байгууллага юм. Ихэнх хотын Захирагчийн алба, сумын Тамгын газарт энэхүү төвийг байгуулан ажилладаг бөгөөд өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа ажлын байрны талаарх мэдээллийг авч болно.
- Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв
- Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн нэгдсэн байгууллагын хувьд ажил зуучлал болон ажлын дадлага олгодог байгууллага юм. Ихэнхийг нь үнэгүйгээр ашиглаж болох хэдий ч хөтөлбөрөөсөө шалтгаалан өөр өөр юм.
- Гадаад ажиллах хүчнийг дэмжих төв
- Ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор БНСУ-д ирсэн гадаадын ажилчдад тулгардаг төрөл бүрийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэж өгөх зорилго бүхий төрийн бус байгууллага юм.
- Олон соёлт гэр бүлийг дэмжих төв
- Олон соёлт гэр бүлд туслах зорилго бүхий байгууллага бөгөөд энэ байгууллагаас ажлын байр зуучлах, соёлын хөтөлбөр зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Интернэт
Солонгосын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэн интернэт ашиглаж сурвал илүү амар хялбар, шуурхай аргаар ажилд орох боломж нээгдэнэ. Солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдэд ажилд зуучлах үйлчилгээ үзүүлдэг ихэнх байгууллагууд цахим хуудастай байдаг тул гэрээсээ интернэтээр ажил хайж болно.
- Сөүл Глобал Төв
-
Сөүл хотын глобал төвийн цахим хуудсанд Солонгос улсад амьдарч буй гадаад иргэдийн ажлын байрны үзэсгэлэн яармаг, ажилд ороход дэмжлэг туслалцаа үзүүлж, ажлын байрны тухай мэдээллийг англи, хятад хэлээр гаргадаг.
- Воркнэт
-
Хөдөлмөрийн яам Солонгосын хөдөлмөрийн мэдээллийн хүрээлэнгээр дамжуулан ажиллуулдаг портал сайт бөгөөд ажлын зар төдийгүй ажил мэргэжлийн танилцуулга, ажил мэргэжлийн сургалт дадлага зэрэг ажлын байртай холбоотой мэдээллээр хангаж байна. Тухайн хүний ажлын туршлага, боловсрол, дадлага, зэргийн үнэмлэх зэрэг мэдээллийн том датад анализ хийн ажил хайгчид тохирох ажлын байрыг санал болгож, ажилд орох анкетыг онлайнаар өгч болно. Мөн хүүхэд залуучуудын ажил мэргэжил төлөвлөлт, ажил хайх, ажилд авах зэрэгт туслахын тулд онлайнаар мэргэжлийн сэтгэлзүйн шинжилгээ, ажил мэргэжлийн мэдээлэл зэргийг өгч ажил мэргэжлээ оновчтойгоор сонгоход нь тусалдаг
- Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөрийн бирж
-
Улс орныг нийтэд нь холбосон ажил, халамж, иргэдийн санхүүгийн талаарх нэг цэгийн үйлчилгээг үзүүлдэг ба ажилд орох хүртэл нь тусалдаг. Хөдөлмөр халамжийн плас төвийн сайтаар дамжуулан оршин суугаа газартаа хамгийн ойр хөдөлмөр халамжийн плас төвийн нэгдсэн сайтад нэвтэрч болно. Хөдөлмөрийн биржээс гэрлэсэн цагаач иргэдийн ажил эрхлэх хүсэл, ажлын чадварыг нэмэгдүүлэх, халамж, санхүүгийн үйлчилгээг үзүүлэхийн тулд “Гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд ажил мэргэжлийн чиглэл өгөх хөтөлбөр(WiCi)”, богино хугацааны багаар зөвлөгөө өгөх хөтөлбөр, ажилд ороход хэрэгтэй тусгай лекц зэрэг хөтөлбөрийг зохион байгуулдаг. Мөн ажилд ороход нь тус биржийн ажилтан хамт явж дэмжих үйлчилгээг мөн үзүүлдэг.
- Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв
-
Ажлын боловсрол болон эмэгтэйчүүдийн ажлын байр зуучлагч эмэгтэйчүүдийн ажлын нэгдсэн төв байгууллага юм.Ажлын байр олгох төвөөс ажил ологч талаас дарамт байгаа гэж үзвэл хариуцагч ажилтан ажил олгогч талтай биечлэн уулзана.
- Хот·сумын ажил хөдөлмөрийн мэдээллийн төв
-
Хот·сумын ажил хөдөлмөрийн мэдээллийн төв, Орон нутгууд ч бас ажилд зуучлах үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг ажиллуулдаг. (Орон нутгийн захиргааны цахим хуудаснаас харах)
Мэргэжлийн сургалтын хөтөлбөр
Ажилд орох, гарааны бизнес эрхлэхийг хүссэн хүмүүст шаардлагатай мэргэжлийн чадвар технологи эзэмшихэд нь хөтөлбөрийг мэргэжлийн сургалтын хөтөлбөр гэнэ. Гадаад ажилчин ажил эрхлэлтийн даатгалд даатгуулсан тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог. Харин гэрлэсэн цагаач иргэн ажил эрхлэлтийн даатгалд даатгуулж байгаагүй ч гэсэн тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Хөдөлмөрийн бирж (www.work.go.kr/jobcenter)
- Хөдөлмөрийн яамны зөвлөгөө өгөх төв (☎ улсын код хийлгүйгээр 1350)
- Хөдөлмөрийн яамны Ажил мэргэжлийн чадварыг хөгжүүлэх мэдээлэлийн сүлжээ (www.hrd.go.kr)
Нэил Бэүм картын тогтолцоо гэж юу вэ?
Мэргэшүүлэх сургалт шаардлагатай ажилгүй иргэнд сургалтын төлбөр олгох мэргэжлийн чадварыг хөгжүүлэх данс(нэил бэүм карт) нээж ажил мэргэжлийн чадвараа хөгжүүлэх сургалтанд сууж туршлага чадвар хуримлуулахад нь туслах тогтолцоо юм.
Хамрагдах хүн
Хөдөлмөрийн төв зэрэг холбогдох байгуулагад хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан 15~аас дээш насны ажилгүй иргэн, эцэг эхээ даган солонгост ирсэн 15~аас дээш насны хүүхэд, жижиг бизнэс эрхлэгч(1 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын хэмжээ 150 сая воноос доош байх), ахлах сургуулийн 3~р ангид сурч буй ч цаашид суралцахгүй сурагч, их дээд сургууль төгсөх гэж буй хүн
Тусламжийн агуулга
- Үзүүлэх дэмжлэгийн хэмжээ: Хүн тус бүрт сургалтын төлбөрийн 20%~95% -тай тэнцэх мөнгө буюу дээд тал нь 2,000,000 хүртэл воны тусламж үзүүлнэ. (Үлдэгдэл мөнгийг суралцагч өөрөө төлнө)
- Ажилд орох цогц сургалтын 2-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүн сургалтын төлбөрийн30%~95% -ийн тусламж авна. 1-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүнд дээд тал нь 3 сая хүртэл воныг бүхэлд нь, мөн 90%-ийн тусламж олгоно.
- Сургалт дууссанаас хойш 6 сарын дотор тухайн мэргэжлээрээ ажилд орсон юм уу бизнес эрхэлж, 6 сараас дээш хугацаагаар ажилласан хүнд хувиасаа төлсөн сургалтын төлбөрийг нь эргүүлэн олгоно.
- Нэгж хугацаанд(1 сар) элссэн сургалтандаа 80% дээш ирцтэй оролцсон бол 1,160,000 хүртэл урамшуулал олгоно.
- Хүчинтэй хугацаа: Данс нээснээс хойш 1 жил
- Данс нээснээс хойш 6 сарын дотор сургалтанд оролцоогүй бол данс хэрэглэхийг зогсоож (Гагцхүү, ажилд орох эрэг шалтгаанаар оролцоогүй тохиолдолд хүчинтэй хугацаанд дахин ашиглах боломжтой), тогтсон мөнгөний хэмжээ үгүй болох ба (данс нээсэн байгууллагад дансаа дахин хэрэглэх хүсэлт гаргасаны дараа хэрэглэх боломжтой) данс дахин нээхэд тогтсон мөнгөний хэмжээ 50% хүртэл буурна.
Сургалт
- Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрч зарласан, данс ашиглах боломжтой сургалт
- Мэргэжил олгох сургалтын төвийн хичээлүүдээс Хөдөлмөрийн яамны сайд хүлээн зөвшөөрч зарласан сургалтыг Мэргэжлийн ур чадварын сургалтын мэдээллийн сүлжээ HRD-Net(www.hrd.go.kr)-оос хайн олж Хөдөлмөрийн биржийн зөвлөгч ажилтантай зөвлөлдөн сонгон суралцана.
Тусламж үзүүлэх үе шат
-
- 1. Сургалтын талаар зөвлөгөө авах
-
Ажил хайж байгаагаа бүртгүүлэх, данс нээлгэх / Нарийн зөвлөгөө авах(Төв ↔ Ажилгүй хүн)
-
- 2. Данс нээх
-
Сургалтын ач холбогдол, хэр яаралтай болохыг судлах / Тохирсон мэргэжлийг тогтоох, данс нээхээр шийдэх(Төв → Ажилгүй хүн)
-
- 3. Сургалтанд сурах
-
Сургалтанд бүртгүүлэх / Сургалтанд суух (Ажилгүй хүн ↔ Сургалтын төв)
-
- 4. Сургалтын зардал олгох
-
Нэгж хугацаагаар (1 сар) сургалтын төлбөрөө нэхэмжлэх / Ирц бүртгэлийг шалгасны дараа сургалтын төлбөр болон урамшууллыг тооцож олгоно. (Хөдөлмөрийн бирж)
Мэргэжил олгох бусад сургалтын байгууллагууд
- Гэрлэсэн цагаач эмэгтэй нь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Нэил Бэүм карт хөтөлбөрөөс гадна Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв(www.vocation.or.kr), Эмэгтэйчүүдийн төв дээр зохион байгуулдаг төлбөртэй болон төлбөргүй сургалтанд хамрагдаж болно.
- Гэхдээ эдгээр байгууллагууд бүгд гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулдаггүй. Тиймээс өөрийн оршин суугаа газрын холбогдох байгууллагаас эхлээд асууж лавлах нь зүйтэй.
- Дэлгэрэнгүй мэдээллийг сургалт явуулж буй тухайн байгууллага, бүс нутгийн олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс авч болно.