БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирлээ

2020-09-16 09:20

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.09.15/ 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-59, өндөр настан- асран хамгаалагчтай 22, жирэмсэн- асран хамгаалагчтай 15, эрүүл мэндийн шалтгаантай-30, хөгжлийн бэрхшээлтэй-7, бусад шалтгаантай-133 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлав.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх