Хакүхо аваргын 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг эх орноо сурталчлахаар тун удахгүй арлын Япон улс руу зөөвөрлөнө.
Одоогоор тус гэр Монголын Олимпын хорооны гадна баригдсан байгаа ба Токиогийн олимпыг угтсан арга хэмжээний дагуу Токио цамхагт барих юм байна.
Гэрийн тухайд, Бөртө чоно, Гоо марал нарын босгосон суурь баганан дээр Чингис хаан Нэгдсэн Монгол Улсаа байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг урлажээ.
Мөн Их хүний түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг мөн тоононд багтаасан байна.
Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулжээ.
Зургийн эх сурвалж: Nomio Munkhada фэйсбүүк хуудас