Найтаах бүрдээ санаа зовж, айж байна уу? Намар болж улирлын ханиад эхлэхтэй зэрэг коронавирусийн хоёр дахь давлагааны тухай мэдээлэлд бид дарагдаж байна.
Энгийн үед халуун юм уугаад, цаасан алчуураа базааж авдаг байсан бол одоо найтаах бүрдээ айж биеэ чагнаж байна. Коронавирусийн үед ч адил, ханиадны үед ч адил халуурч, ханиаж, ядардаг. Коронавирусийн үед ч, харшлын үед ч найтааж, нүд загатнаж болдог. Гэхдээ гол ялгаа бий. Тэр нь амьсгаадах. Коронавирусийн үед уушги үрэвсээгүй байхад ч амьсгааддаг. Халуурч эхэлснээс 5-10 хоногийн дараа.
Найтаах коронавирусийн шинж тэмдэг мөн үү?
Нус гоожих, нүүр толгой өвдөх, нүд загатнах нь ханиад, харшлын шинж тэмдэг. Коронавирусийн илүү тохиолдох шинж тэмдэг нь өндөр халуурах, ядрах, хуурай ханиалгах, харин хамар битүүрэх нь хорин хүн тутмын нэгд нь тохиолддог. Коронавирусийн анхны шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илэрдэг.
- Өндөр халуурах
- Ханиах
- Амьсгаадах
- Булчин өвдөх
- Ядрах
- Толгой өвдөх
- Хоолой өвдөх
- Амт, үнэр мэдрэхээ болих
- Хамар битүүрэх
- Дотор муухай оргиж, бөөлжих
- Суулгах
ДЭМБ-ийн мэдээлж байгаагаар, зарим нэг хүнд шинж тэмдэг илэрдэггүй ч бусдад халдвар тараасаар байдаг.
ХАРШЛААС ЯАЖ ЯЛГАХ ВЭ?
Шинж тэмдэг хэр удаан үргэлжилж байгаагаар нь ялгана. Коронавирус, ханиад нь эхний шинж тэмдэг илэртэл нь зүгээр байдаг. Харшил бол архаг явцтай, шинж тэмдэг нь хэдэн долоо хоног, сар, жилээр үргэлжилж болдог. Харшлын үед халуурахгүй, бүх бие янгинахгүй, ханиалга бараг байдаггүй. Астматай хүмүүсийн хувьд шүгэлдэж амьсгалах тохиолдол байдаг. Харшлын шинж тэмдэг нь орчны нөлөөнөөс их шалтгаалдаг. Тоос, тоосонцор, амьтны үс ноос гэх мэт.
Харамсалтай нь коронавирус, томуугийн шинж тэмдэг нь их адил төстэй тул мэргэжилтнүүд энэ жил томуугийн вакцин хийлгээрэй гэж зөвлөж байгаа юм.
Коронавирусийн хөнгөн хэлбэр нь ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжилдэг гэж үзэж байна. Томуугийн хүндрэлээр дэлхийд жилд 300 000-650 000 хүн нас бардаг гэсэн тоо байдаг тул өөрийн эрүүл мэнддээ анхааралтай байх хэрэгтэй.
Яаралтай эмнэлэгт хандах шинж тэмдгүүд:
- Амьсгалахад хүнд байх
- Цээжин дээр байнга өвдөх
- Ухаан санаа балартаж, сэрж чадахгүй байх
- Уруул ам хөхрөх (цусанд хүчилтөрөгч дутагдаж буйн шинж)
ДЭМБ-ийн судалгаагаар коронавирусийн халдвар авсан зургаан хүн тутмын нэг нь амьсгалахад хүнд гэсэн шинж тэмдэгтэй байна.
Хүндрэл өгч болзошгүй хүмүүсийн тоонд:
- Даралт ихэсдэг
- Зүрх судасны өвчтэй
- Амьсгалын замын архаг хуучтай
- Чихрийн шижин
Үндсэн шинж тэмдэг | Цөөн тохиолдох шинж тэмдэг | |
коронавирус |
-ханиах |
-Жихүүдэс хүрэх |
Томуу |
-Өндөр халуурах /дандаа биш/ |
-найтаах |
Ханиад |
-найтаах |
Ядрах, бие янгинах |
Харшил |
-хамар битүүрч, ус гоожих
-нүд, ам, арьс загатнах
-найтаах
|
-амьсгаадах |
Эх сурвалж: www.goodhousekeep.com