ОХУ дэлхийн 24 улс руу нислэгээ нээлээ

2020-10-07 09:54

Оросын агаарын тээврийн “Росавиация” агентлагийн шийдвэрээр Оросын агаарын тээвэрлэгч компаниуд нийтдээ 24 улс руу нислэх хийх боломжтой боллоо.

Ингэснээр Оросын агаарын тээврийн компаниуд Беларус, Их Британи, Египет, Казахстан, Киргиз, Мальдив, Арабын нэгдсэн Эмират, Турк, Танзан, Азербайжан, Армян, Герман, Грек, Израиль, Испани, Итали, Кипр, Хятад, Мальта, Нидерланд, Саудын Араб, Туркмен, Чех, Узбекистан руу нисэх боломжтой болж байна. Харин Австри, Болгар, Унгар, Испани, Франц, Куба руу чартер нислэг хийх ажээ.

Гэхдээ эдгээр 24 улстай агаарын харилцаагаа бүрэн сэргээсэн гэсэн үг биш болохыг “Росавиация” анхааруулж байна. “Эдгээр улс руу олон улсын нислэг хийх зөвшөөрөл олгож байна. Хэвийн харилцаагаа сэргээх нь цар тахлын нөхцөл байдлаас хамаарна” хэмээн “Росавиация” мэдэгдлээ.

Коронавирусийн цар тахлын улмаас ОХУ энэ оны гуравдугаар сарын 27-ноос агаарын хилээ хаагаад байсан юм.

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх