Солонгос улсаас Сонгино хайрхан дүүргийн гурван сургуульд сайн дурын төсөл хэрэгжүүлэхээр боллоо

2020-10-12 17:43

Солонгосын Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Төвөөс (KIDC) “Монгол Улсын байгаль орчин, эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх сайн дурынхны диспетчерийн төсөл”-ийг KOICA-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Тус төсөлөөр Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 42, 105, 107 дугаар ерөнхий боловсролын сургуулиудад эко клубын сургалтын тоног төхөөрөмж, хүрээлэн буй орчныг сайжруулах хэрэгсэл болон бүх багш сурагчидад хогоо ялгаж хаях хогийн сав зэргийг хандивлахаа мэдэгдлээ.

Уг үйл ажиллагааны нээлтийн үеэр тус сургуулийн захирлууд “Энэхүү KIDC-ийн дэмжлэг нь эко клубын оюутнуудыг клубын үйл ажиллагаанд улам идэвхитэй оролцохыг уриалж, оюутнуудад хүрээлэн буй эрүүл орчны талаар суралцахад урам зориг өгөхөөс гадна бүх оюутан, багш ажилчдад хогоо ангилж хаях талаар мэдлэг олгож, хэрэгжүүлэх боломжоор ханган, дадал хэвшилд хүргэх болсонд баяртай байна” хэмээн хэллээ.

KIDC нь 11 сард Монголд мод тарих долоо хоног хөтөлбөр хэрэгжүүлж Монголын цөлжилт болон мод тарих ач холбогдолын талаарх семинар лекц зохион, дээрх 3 сургуулийн сурагчидтай хамтран мод тарьж, өсвөр насны хүүхэд багачуудад хүрээлэн буй орчноо хамгаалах талаар мэдлэг олгох тал дээр цаашдаа ч үргэлж хамран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 데일리경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх