БНАСАУ цэргийн сүрт жагсаал зохион байгуулж, шинэ баллистик пуужин танилцуулснаас нэг хоногийн дараа 2020.10.11/ БНСУ-ын Засгийн газар шуурхай хуралдаан хийжээ.
Шуурхай хуралдаанаар эрх баригчид БНАСАУ-ын Ажилчдын нам байгуулагдсаны 75 жилийн ойн цэргийн сүрт жагсаал дээр Ким Жон Уны тавьсан сэтгэл хөдлөл дүүрэн илтгэлийн талаар ярилцсан байна. Түүнээс гадна БНАСАУ-ын цэргийн сүрт жагсаал дээр шумбагчаас хөөргөдөг баллистик пуужин, дайнаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн Солонгос хоорондын хэлэлцээрийн тухай хэлэлцсэн байна.
БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч БНАСАУ шинэ баллистик пуужин бүтээсэн явдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, Вашингтоны тусламжтайгаар шинэ баллистик пуужингийн талаар бүх мэдээллийг цуглуулж байгаагаа мэдэгджээ.
БНАСАУ сүрт парадын үеэрэээ шинээр бүтээсэн дөрвөн баллистик пуужингаа 11 тэнхлэгтэй угсрагч, хөөргөгч машинууд дээр ачин, дэлхий дахинд үзүүлсэн билээ. Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар тэдгээр пуужингууд нь өмнө нь бүтээгдсэн пуужингуудаас хамгийн том нь гэнэ.
Эх сурвалж: REUTERS