Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Урьдчилсан байдлаар МАН 13 аймаг, найман дүүрэг, АН найман аймаг, нэг дүүрэгт ялалт байгуулж засаглахаар боллоо. Тодруулбал, МАН Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорногвь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймагт ялалт байгуулсан бол АН Архангай, Булган, Голь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймагт ялалт байгууллаа.
Харин нийслэлийн Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт МАН, Баянгол дүүрэгт АН ялалт байгууллаа.