Солонгос улс дотооддоо хүний биед хоргүй, коронавирусын эсрэг ариутгалын шүршигч үйлдвэрлэжээ

2020-10-16 09:03

Хүний биед хоргүй, коронавирусын эсрэг дотоодын ариутгалын шүршигчийг бөөнөөр үйлдвэрлэх технологи гарчээ. KAIST-ээс энэ сарын 14-ний өдөр Механик инженерийн тэнхимийн профессор Seung-seop Lee, Ji-Hoon Jung нар судалгааны багийхны хамтаар хэт нарийн усны дуслыг бөөнөөр үйлдвэрлэх чадвартай электростатик шүрших технологийг боловсрууллаа хэмээн мэдэгдлээ.

Корона 19 вирусыг арилгаж чадах ариутгалын шүршигч худалдаанд гарсан боловч ариутгах бодис нь хүний биед хор хөнөөл учруулдаг тул зөвхөн объектын гадаргуу дээр цацаж хэрэглэдэг байсан бол судалгааны баг "гидроксил (OH) радикал" хэмээх бодисыг ашигласан ба энэхүү бодис нь озон, хлор зэрэг ариутгалын хэрэгслээс илүү хүчтэй ариутгах чадвартай боловч хүний биед огт хор хөнөөл учруулахгүй байгалийн гаралтай ажээ.

Профессор Ли "Энэ технологийг ашиглан бид 20 см хэмжээтэй COVID-19 вирус ариутгах шүршигч, илүү том агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэж байна" гэж хэлээд олноор үйлдвэрлэх технологийг бэлэн болгосон тул энэ ондоо зах зээлд гаргах боломжтой гэж тайлбарлажээ.

Судалгааны зарим үр дүнг 4-р сард олон улсын 'Полимер' сэтгүүлд нийтлэж байсан бөгөөд Судалгааны баг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “KAIST Corona Шинэ гэрээ байгуулах төсөл” -ийн дэмжлэгтэйгээр нэмэлт судалгаа хийж эхэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: UPI뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх