Томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо 13 боллоо

2020-10-22 10:43

Томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараах нас барах хүний тоо нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн сэтгэл санаа тайван бус болж мөрдөн байцаалтын шинжилгээний дүн гарах хүртэл томуугийн вакцин хийлгэх нь зөв үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 22-ны өглөө Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо нийт 13 боллоо хэмээн мэдэгдлээ.

16-ны өдөр Инчонд 17 настай ахлах сургуулийн сурагч нас барсны дараа 20-ны өдөр Чочу, Тэжон, Мокпо, 21-ний өдөр Чэжү, Дэгү, Гванмён, Гоян, Андунгуудад нас барсан тохиолдолууд бүртгэгджээ.

Одоогоор тус төвөөс насан иргэдийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа бөгөөд “томуугийн эсрэг вакцинаас болсон байх магдлалтай ч вакцин ба үхлийн шууд хамаарал хараахан нотлогдоогүй байна.

Гэвч одоогийн байдлаар вакцинжуулалтыг зогсоох ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй байгаа тул вакцинжуулалт үргэлжлэсээр байна” хэмээн мэдэгдэл хийжээ.

Өнөөдрийг хүртэлх нас барсан иргэдийн зургаа нь суурь өвчтэй байсан нь тогтоогдож тэдгээрийн дийлэнх нь өндөр настай хүмүүст түгээмэл тохиолддог цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчтэй байжээ.

"Вакцины төрөл нь бүс нутаг өөр байгаа бөгөөд хэрэв нас барсан хүмүүс нэг компанийн бүтээгдэхүүн эсвэл нэг серийн дугаараас болж нас барсан бол энэ нь вакцинтай холбоотой асуудал болох байсан боловч одоогоор бүртгэгдсэн нас баралтын тохиолдлуудад ийм нийтлэг зүйл байхгүй байна.

Эхний үе шатанд олон тооны вакцинжуулалтыг эрчимтэй хийсэн тул хэдхэн хоногийн дотор олон тооны нас баралт бүртгэгдсэн гэж үзэж байна хэмээн БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдлэл хийжээ.

Гэвч Мэргэжилтнүүд дунд зөрөөтэй саналууд гарсаар байгаа бөгөөд юуны өмнө томуугийн эсрэг вакцин удаан хугацаанд аюулгүй болох нь батлагдсан тул нас баралтын зарим тохиолдлын улмаас вакцинжуулалтыг хойшлуулах шаардлагагүй гэсэн санал ч гарчээ.

Кодаэ Гүро эмнэлгийн халдвар судлалын профессор Ким Ву Жу “Өмнө нь ч гэсэн өндөр настангууд вакцин хийлгэсний дараа үхэх нь элбэг байдаг байсан. Ялангуяа томуугийн өндөр эрсдэлтэй өндөр настан, нярай, жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэх шаардлагатай. Гэхдээ вакцин хийлгэсний дараа харшлын урвалыг сайтар хянаж, хангалттай амрах хэрэгтэй" гэж үзсэн бол Соончунхян их сургуулийн халдвар судлалын профессор Ким Так "Томуугийн эсрэг вакцин бол хэдэн арван жилийн турш тарьсан тарилга тул энэ тохиолдолд хэт их айх шаардлагагүй" гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 헤럴드경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх