Сөүл хотын тээврийн хэрэгсэлийн үнэ өсөх үү?

2020-10-22 10:24

Сөүл хотын захиргаанаас нийтийн тээврийн хэрэгслийн үнийг үе шаттайгаар нэмэх талаар иргэд болон мэргэжилтэнүүдийн саналыг сонгох нээлттэй хэлэлцээр зохион байгуулахаа зарлаж энэ сарын сүүл гэхэд шийдвэрт хүрнэ хэмээн мэдэгдлээ.
Сөүл хотын метро, автобусны үнэ одоогоор картын төлбөр дээр үндэслэн 1250 вон, 1200 вон байгаа бөгөөд 2015 онд тус бүр 200 вон, 150 воноор нэмэж байжээ.
Энэ удаад 200 ~ 300 воноор өсөх хандлагатай байгаа бөгөөд Сөүл хотын тээврийн корпораци болон автобусны салбарууд алдагдалтай ажиллах болсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ.
Тодруулбал, Сөүл хотын Тээврийн Корпорацийн хувьдөмнөх жилүүдэд жилийн алдагдал 500 тэрбум вон байдаг байсан бол коронавирусын халдвар гарснаар энэ жил 1 триллион вон орчим болж өсч Нийт алдагдал 16 их наяд вон болжээ.
Сөүл хотын нийтийн тээврийн хуулийн дагуу Сөүл хотын захирагч хоёр жил тутамд нийтийн тээврийн төлбөрт дүн шинжилгээ, тохируулга хийж байх үүрэгтэй байдаг боловч үнийн өсөлт нь үргэлж сөрөг үр дагавар, сөрөг байр сууранд хүргэдэг тул энэ нь сонгогдсон гишүүдэд нилээд толгой өвдсөн асуудал болдог ажээ.
Хотын захиргааны албан тушаалтан "Хот бас нийгмийн зөвшилцөлд гүнзгий санаа зовж байгаа боловч засгийн газрын зардал (дэмжлэг), хотын зардал (хотын санхүү), иргэдийн хүнд байдал зэргийн аль нэгийг нь сонгох ёстой.
Гэвч Энэ жил Корона 19-ийн хямрал болсон тул бид тээврийн агентлагуудад түр зуурын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр, үнэ төлбөргүй метрогоор зорчих явдлыг аливаа улсын татвараас чөлөөлөхтэй холбогдуулан хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Үндэсний Ассемблейн Газрын Тээврийн Хорооны дэд хороонд хүргүүлж, хэлэлцэж байна.
Үүнээс өмнө Сөүл, Пусан, Тэгү, Инчён, Гванжү, Тэжон зэрэг хотын төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэг зургаан байгууллагын дарга нар энэ сарын эхээр яаралтай хуралдаан хийж, үнэ төлбөргүй тээврийн зардлыг нөхөхийг засгийн газраас шаардаж байна” хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж:세계일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх