Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцны 11 сарын хувиар гарлаа

2020-10-30 10:22

Гадаад харилцааны яамнаас 11 сард төлөвлөгдөж буй Сөүл-Улаанбаатрын нислэгийн хувиар гарчээ.

11 сард Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 6 онгоц нисэхээр төлөвлөгдөж нийт 1230 иргэнээ татахаар болжээ. Эхний онгоц 11 сарын 3-д хийгдэх бөгөөд нийт 250 хүн хамрагдах боломжтой ба 11.12-нд 160 хүн, 11.13-нд 160 хүн 11.18-нд 250 хүн, 11.20-нд 160 хүн, 11.27-нд 250 хүн тус тус хамрагдах боломжтой юм байна.

Нутаг буцахаар санал хүсэлтэй гаргасан иргэдийн визний хугацаа дуусаж буй тохиолдолд дуусахаас өмнө хамгийн багадаа 3 хоногийн өмнө HIKOREA сайтруу орон гишүүнээр бүртгүүлж  “Корона 19 нутаг буцах хүсэлтэй иргэдийн хугацаа сунгах” цэсрүү орон зааврын дагуу анкет бөглөсөнөөр 30-60 хоног хүртэлх сунгалт хийлгэх боломжтой. Уг сайт нь Солонгос болон Англи хэл дээр ашиглах боломжтой ба анкет бөглөхдөө онгоцны билет захиалсан хуудасны маягтаа файлаар оруулж бүртгүүлнэ. Хэрвээ онгоцны билет байхгүй болон захилах боломжгүй байгаа тохиолдолд шалтгаанаа дурьдсан хүсэлт бичиж бүртгүүлэх боломжтой юм байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх