Самсунгийн ерөнхийлөгчийн хөрөнгийг хэрхэн шийдэх вэ?

2020-10-30 10:15

Самсунг группын еранхийлөгч Ли Гон Хи таалал төгссөнөөр түүний өмч хөрөнгийг хэрхэн хувиарлах тал дээр нилээдгүй шуугиан дэгдээд байна.

Солонгос улсын татварын тухай хуулинд хэрвээ өв хөрөнгөө залгамжлуулж амжилгүй нас барсан тохиолдолд 1 тэрбумаас доош бол 10%, 5 тэр бумаас доош бол 20%, 10 тэр бумаас доош бол 30%, 30 тэр бумаас доош бол 40%, 30 тэр бумаас дээш бол 50%  гэх мэт хувийг улсын өмч болгоно хэмээн заажээ.

Түний хөрөнгө нийтдээ 18 их наядад үнэлэгдэж байгаа бөгөөд хэрвээ талийгаач таалал төгсөхдөө гэрээслэл бичиж үлдээгээгүй тохиолдолд энэхүү хөрөнгөөс Солонгос улсын хуулийн дагуу улсын татвар  суутгаж авах ба тэрээр 2014 оноос хойш зүрхний шигдээснээс болж 6 жил ухаангүй эмнэлэгт байсан тул гэрээслэл бичиж үлдээх магадлал бага хэмээн үзэж байгаа ажээ.

Хэрвээ гэрээслэл гарч ирэхгүй тохиолдолд нийт хөрөнгөнөөс 10 их наяд орчим нь улсын татварт төлөгдөх ба 33.33 хувийг түүний гэргий Хун Ла Хи болон хүү Ли Жэ Юун, охин Ли Пү Жин, Ли Со Хён нар тус тус 22.22 хувийг эзэмших юм байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх