Солонгост Коронагийн хориог 5 шатлалаар тооцохоор боллоо

2020-11-02 10:23

Солонгос улсад чанга дэглэм тавигдсанаас хойш корона халдвар авагчийн тоо дахин ихсэж 3 оронтой тоонд орсноор өнөөдөр 6 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна.

Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо дахин нэмэгдэх болсонтой холбоотойгоор Солонгос улсын засгийн газраас 11.1-ний өдөр Нийгмийн харилцаанд зай барих 3 үе шатыг дотор нь нарийвчлан ангилж 5 болголоо.

Энэ нь цаашид иргэд болон хувиараа бизнес эрхлэгчдэд гарах хүндрэл хохиролыг багасгах тал дээр анхааралаа хандуулж буй шийдэлийн нэг хэмээн үзэж үүний тулд байгууллага болон үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч тус бүрд нь тохирох арга хэмжээг үе шаттайгаар авах тухайгаа мэдэгдлээ.

Корона вирусны халдвараас сэргийлэх үүднээс хорио цээрийн 1 дэхь шатнаас эхлээд 23 нэр төрлийн газарт заавал масктай үйлчүүлж, хориог чанга сахих тал дээр илүү анхааралаа хандуулахаар болжээ.

Энэхүү нийгмийн харилцаанд зай барих, үе шатуудыг

1-р үе шат - 1

2-р үе шат -1.5

3-р үе шат -2

4-р үе шат -2.5

5-р үе шат -3 гэсэн үе шатуудад ангилсан ба нийт бүс нутгуудаа 7 хувааж бүсчилжээ.

Нийслэл орчмын бүс нутагт 1 долоо хоногийн дотор 100-аас доош хүн халдвар авсан тохиолдолд, мөн Чүнчон(충청), Хунам(호남), Кёнбуг(경북), Кённам(경남) бүс нутгуудаар 30-с доош , Канван(강원) жэжү (제주) бүсүүдэд 10-аас доош халвар авагч бүртгэгдсэн тохиолдолд 1-р шатны хөл хориог тогтоох ба хэрвээ энэ тоог давсан тохиолдолд 1.5-рүү шилжих ажээ.

Мөн 1.5-ын хэмжээнд халдвар авагчийн тоо 1 долоо хоногийн турш үргэлжлэсэн тохиолдолд 2-р үе шатруу шилжих ба нийт улс орны хэмжээнд 7 хоногийг турш өдөр бүр 300 хүрсэн тохиолдолд 2-р шатруу шилжих бөгөөд 2-р шатруу шилжсэн тохиолдолд 100 аас дээш хүн цугладаг газруудыг хааж хоолны газрууд болон үйлчилгээний газрууд оройн 9 хүртэл үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Хэрвээ шинээр халдвар авагчийн тоо 400-500 хүрсэн тохиолдолд 2.5 дахь шатруу шилжих ба 800-1000 хүрсэн тохиолдолд 3 дахь шатны арга хэмээг авахаа мэдэгдлээ.

Хорио цээрийн 2.5 дахь шатанд шилжсэн тохиолдолд 50-аас дээш хүн цугладаг газруудлыг хаах ба 3 дахь үе шатанд шилжсэн тохиолдолд гэрийн хорионд шилжиж 10-с дээш хүн цуглахыг хориглож бүх хоолны болон үйлчилгээний газруудыг хаахаа мэдэгдлээ.

Ийнхүү энэ сарын 7-ноос эхлэн үйлчилгээний газрууд болон олон нийтийн газрууд халварт өвчинөөс сэргийлэх үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд 3 сая вон болон зөрчсөн иргэдэд 100.000 воны торгуул оногдуулах ба мөн энэ сарын 13-наас эхлэн маск зүүгээгүй иргэдэд торгуул тавьж эхлэх юм байна.

Э.Нарангарав Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх