2020 Korea Sale Festa~~ 2 долоо хоногийн турш 80%

2020-11-03 10:16

Солонгос улсын хамгийн супер хямдрал '2020 Korea Sale Festa’ 11 сарын 15 хүртэл 2 долоо хоногийн хугацаатай болох гэнэ.

Анх 2016 оноос эхлэн зохиогдож буй энэхүү өдөрлөг нь өнгөрсөн онд нийт 704 албан байгууллага, аж ахуй оролцож байсан бол энэ жилийн хувьд хоёр дахин ихсэж нийт 1506 аж ахуй, албан байгууллагууд оролцохоор болжээ.

Нэн ялангуяа авто машин, хувцас бараа, ахуйн хэрэглээ, гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэх мэт хамгийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүд өнгөрсөн онтой харьцуулахад 3 дахин ихээр оролцох болжээ.

Лотте компанийн зүгээс 8 борлуулалтын цэгээрээ дамжуулж 2 их наяд вонд үнэлэгдэх бараандаа хямрал зарлах ба Лотте их дэлгүүрийн хувьд ‘Outlet'-ийн 20 сүлжээ салбараараа дамжуулан ‘Outlet Mega Sale' зарлаж 300 төрлийн бараандаа 50% хүртэлх бодит хямдралыг зарлахаар болжээ.

‘Шинэсэгэ-신세계' компаний зүгээс 17 салбар компаниараа дамжуулан 'Кorea SikDay- 대한민국 쓱데이’ өдөрлөг зарлаж Galaxy, android трэндүүддээ 80% хүртэлх хямдрал зарлаж Е-март хэрэглэгчиддээ 200 тэрбумын барааг хөнгөлөхөөр болжээ.

Хёндэ их дэлгүүр -현대백화점-ийн хувьд мөн өөрсдийн дэлгүүрүүдээр 60% хүртэлх хямдрал зарлах ба CU, GS25, SEVEN7, MINISTOP зэрэг 24 цагийн дэлгүүрүүд ч бас хямдралын эвэнт зохиохоор болжээ. Үүгээр зогсохгүй онлайн дэлгүүрүүд хүртэл энэхүү хямдралын өдөрлөгт тодорхой хэмжээр оролцохоо зарлалаа.

Э.Нарангарав

Эх сурвалж: Kakaonews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх