Ананд хүүгийн эмчилгээнд, Солонгосын шинэхэн хос хуримын 110 сая воноо хандивлажээ.

2020-11-06 15:10

Өнгөрсөн 5 сард Солонгос улсад мэндэлсэн Ананд хүү төрөлхийн зүрхний өвчтэй төрсөн ба Корона вируснаас болж нутаг буцаж чадахгүй, Солонгос улсад зүрхний эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Хүүгээ төрсөний дараа Монгол буцна хэмээн төлөвлөж байсан аав ээжийн хувьд Ковид 19оос болж нутаг буцаж чадаагүйн улмаас Солонгос улсад хүүгийнхээ зүрхний эмчилгээг хийлгэхээр шийдсэн боловч эмнэлэгийн зардал 300 сая вон болсон ба эцэг эхийн визнээс шалтгаалж эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй байжээ.

Гачон их сургуулийн Гил эмнэлэгийн хүүхдийн зүрхний тасгийн эмч Ан Гён Жин эмнэлгийнхээ олон нийттэй харилцах албанаас Ананд хүүгийн талаар сонсож, Эмнэлгийхээ зүгээс Солонгос улс дахь сайн дурын хандив өргөдөг байгууллагуудыг уриалан Ананд хүүд туслах арга замыг хайж эхэлжээ. Үүний ачаар Солонгос улсын хоёр томоохон зүрх судасны төв болон нэрээ нууцлахыг хүссэн шинэхэн хосуудын хандивын ачаар Ананд хүүгийн эмчилгээний зардлыг шийджээ.

Үүнд онцлон дурьдахад нэрээ нууцлахыг хүссэн хосууд 8 сард хуримаа хийсэн бөгөөд хуриманд цугласан 110 сая воныг “эмчилгээний зардал хэцүү байгаа гадаад хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулаарай” хэмэн хандивласан байна.

Ийнхүү Ананд хүү Солонгосын сайхан сэтгэлт ард түмний ачаар өнгөрсөн сарын 26-нд хагалгаанд орж 11 сарын 2 -нд эмнэлэгээс гарсан байна.

 Одоогоор Ананд хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд хүүгийн ээж, аав “Гил эмнэлэг болон Солонгос улсын хүн ард түмэн,  тусламж үзүүлсэн байгууллагуудад баярласан талархсанаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна” гэжээ.  

Э.Нарангарав

Эх сурвалж: 서울신문

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх