Өрнөөс болж гэр бүлээрээ амь насаа алджээ

2020-11-09 11:10

Чонбуг мужийн Игсан хотын нэгэн орон сууцанд нэг гэр бүлийн 3 хүн нас барсан хэрэг гарчээ.  Уг хэрэг 11 сарын 6-д  гарсан ба 43 настай эхнэр нөхөр, 14 настай хүү, 10 настай охины хамтаар гэртээ ухаангүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед гэрийн эзэн ухаангүй, шархдсан байдалтай, гэр бүлийн 3 гишүүн аль хэдийнээ амьсгаа хураасан байжээ.

Цагдаагийн мөрдөн шалгах хэлтэсээс гэрийн эзэн гэр бүлийн гишүүдээ амийг нь хороогоод сүүлд нь өөрийгөө хороох гэж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд хэргийн газраас нэгэн гэрээслэл олдож,  гэрээслэлдээ эдийн засгийн хүндхэн байдалд орсон, их хэмжээний өрнөөс болж хэцүү байгаа тухай бичин, төгсгөлд нь эхнэр, нөхөр хоёулаа гарын үсгээ зурсан байжээ.

Тиймээс эдийн засгийн асуудлаас болж гэр бүлээрээ ийм сонголт хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд гэрийн эзэнг ухаан орж бие нь тэнхэрсэн үед байцааж хэргийг тодруулах болно хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх