5 хүн дутмын 1 нь л өдөр бүр маскаа сольж зүүж байна

2020-11-09 14:48

10 сарын 22-26 хүртэл 20 орчим насны залуусын дунд маск хэрэглэх хугацааны талаарх судалгаа хийжээ.

Нийт 10000 хүнээс 35.5% нь нэг маскаа 2 өдөр дарааллан хэрэглэдэг гэсэн бол 23.8% нь 3 өдөр дарааллан хэрэглэдэг гэсэн хариулт өгчээ.

Өдөр бүр маскаа сольж зүүдэг нь 18.4% байсан бол 6 өдөр дарааллан зүүдэг 11.6%, 7.9% нь 5 өдөр 2.7% нь 4 өдөр дарааллан зүүдэг гэсэн хариулт өгчээ.

2 өдөр дарааллан хэрэглэдэг гэсэн нийт 816 хүнээс шалтгааныг нь асуувал “маскаа гамнаж” гэж 36.2% нь хариулж, “ганц хоёр өдөр зүүхэд асуудалгүй”  гэж 25.0% хариулт өгчээ. Мөн KF94 маск 35.5 хувь буюу хамгийн ихээр хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Энэ судалгаанд үндэслэн  Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас маск зүүх явцад  хөлрөх, норох тохиолдолд нян, бактер илүү их үүсдэг тул тогтмол сольж зүүхийг зөвлөж, хүн багатай газраар, богино хугацаанд зүүсэн маскаа зөвхөн ганц удаа дахин зүүж болно гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: YTN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх