“Сөүл ёг, Битгий асуу хүчирхийлэл”-ийн хохирогчид 6 боллоо

2020-11-10 11:34

“Сөүл ёг, Битгий асуу хүчилхийлэл” –ын эзэн 30 орчим насны залуугийн танхайрсан хэрэг 6 болж бүртгэгджээ.

Сөүл метроны буудал(서울역) дээр танихгүй эмэгтэйн (30нас) нүүрлүү цохиж гэмтээн цагдаагийн газарт хүргэгдсэн залуу (32нас) давтан хэргээр мөрдөнгийн хэсэгрүү шилжлээ.

Тэрээр өнгөрсөн 2 сард явган хүний гарцаар гарах гээд зогсож байсан эмэгтэйг элдвээр харааж доромжлон, шүлсээ нулимсан ба 5 сард хөрш эмэгтэйгээ зодож танхайрсан гэх мэт одоогийн байдлаар 6 хүчирхийллийн хэрэг нь илрээд байгаа ажээ. Түүний хүчирхийлэлд өртсөн 6 хүний 4 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй бөгөөд өөр илүү хохирогчид ч байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.

Энэхүү “Сөүл ёг, битгий асуу хүчирхийлэл”-ийн дор үүнтэй ижил төстэй хэргээр хохирсон иргэд цагдаад хандаж бүртгүүлж эхэлсэн ба өнгөрсөн 1 сард мөн адил Ваншимри метроны буудал (왕십리역) дээр 78 настай иргэн 30 орчим насны эмэгтэйг элдэвээр хэлж доромжилсон хэргээр баригдаж өнөөдөр буюу 10-ны өдөр 4 сарын хорих ял, 1 жилийн тэнсэн авлаа.

Ард иргэд интернэт цахим орчинд “Битгий асуу хүчирхийлэл” талаар дуу хоолойгоо хүргэсээр байгаа бөгөөд хүчирхийлэгчдэд оноох ялын хэмжээ бага байна, чангаруулах хэрэгтэй гэх мэтээр үзэл бодлоо хуваалцаж бухимдаж буйгаа илэрхийлсээр байна.

Энэхүү хүчирхийллийг “Битгий асуу” хэмээн нэрлэсэн шалтгаан нь ямарч шалтгаангүйгээр, ямарч асуултгүйгээр дайрч доромжилж, биед нь халдсан хэргүүдийг нэгтгэн шалгах, арга хэмжээ авах үүднээс ийнхүү тодотгосон байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх