Олон улсын тээврийн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарсны дахин халдвар илэрсэн тул хариу арга хэмжээ авч, Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоохоор Улсын онцгой комиссоос шийдвэрлэлээ.
Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр буюу өнөөдрөөс дөрөв хоногийн өмнө тухайн жолооч тусгаарлалтаас гарсан байна.
Гурав хоногийн хугацаанд тандалт судалгаа хийх, хавьтлуудыг тодорхойлох юм. Хөл хорионы хугацаанд
- Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлах
- Үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг
- Боловсролын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг хаахаар боллоо.
Мөн нийтийн тээвэрт зохицуулалт хийж, нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ. Иргэдийн айж сандрах, тэвдэх хэрэггүй бөгөөд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Шадар сайд зөвлөлөө.