Онлайн сайт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зарна

2020-11-11 13:42

Өнгөрсөн сард нэгэн онлайн худалдааны сайтад 36 долоо хоногтой хүүхэд зарна хэмээн зар гарч ард иргэд ихээхэн цочролд оруулж байсан. Гэвч энэ удаад 10 орчим настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зарна 'Үнэгүй' гэсэн зар дахин нэг онлайн худалдааны сайтад тавигджээ.

Онлайн худалдааны сайтууд нь чөлөөт худалдаа эрхлэх боломжийг олгодог хоёрдогч зах зээл бөгөөд хоолны дуршил дарангуйлагч зэрэг тусгай эмүүдийдийг хэмжээ хязгааргүй худалдаж, худалдаж авсан эмээ тунг нь хэтрүүлэн хэрэглэх болон архи, согтууруулах ундаа хүртэл насанд хүрээгүй хүүхдүүд худалдан авах боломжтой байгаа нь асуудал дагуулж байна.

Ийнхүү хүнээс хүнд гар дамжин худалдаалагдах бус онлайнаар худалдаа хийснээр хууль бус хэрэгүүд улам ихсэж байгаа тул цагдаагийн байгууллагаас хууль бус үйл ажиллагаатай холбоотой хяналтыг чангатгах замаар хариу арга хэмжээ авсаар байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар нээлттэй зах зээлийн хэлбэрийн платформууд нэмэгдэж байгаа тул хувь хүний шийтгэлээс гадна платформ үзүүлэгчдэд бас хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна хэмээн үзжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж:연합뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх