11 сарын 11-ны өглөө Сөүлийн Хан мөрний эрэг Ёоиду цэцэрлэг дээр 8 далавч, 16 сэнстэй Дром машин нисчээ. Энэхүү нисдэг машин нь Хятад улсад үйлдвэрлэсэн бөгөөд 2 хүн сууж болох боломжтой энгийн машинтай төстэй бүтэцтэй ба 20 кг будаа 4 ширхэгийг ачиж болох хэмжээний даацтай ажээ.
Нисдэг тэрэгнээс хамаагүй бага дуутай учир 80м орчмын зайнд хоорондоо чөлөөтэй ярих, утсаар ярих боломжтой бөгөөд эхний ээлжинд хүргэлт үйлчилгээний зориултаар “Дрон Тэгбэ” үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ч цаашдаа 2025 онд “Дрон такси” үйлчилгээ оруулахаар төлөвлөж байгаа хэмээн “Солонгосын агаарын тээврийн зам, төлөвлөлт”-ийн албанаас мэдэгджээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 한겨레