Өнөөдрийн байдлаар Солонгос улсад Корона вирус халдвар авсан хүний тоо 191-т хүрч сүүлийн 70 хоногийн байдлаар хамгийн өндөр тоог үзүүлээд байна.
Гамшиг, аюулгүй байдлын бодлогын хорооноос “Энэ хэвээрээ тоо нь өсөх хандлагат хүрвэл нийгмийн зай барих чанга хорионд шилжих талаар яригдах болно” хэмээн хэллээ.
Одоогийн байдлаар Чонан, Асан, Вонжү, Сүнчон зэрэг хотууд нийгмийн зай барих хөл хорионы 1.5 дахь шатанд шилжсэн байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн “Өөрөөсөө эхлье” нэгэн сэтгэлийн дор маск тогтмол зүүж, сэрэмжлүүлэг, шаардлагыг чанга сахихыг анхааруулж байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 노컷뉴스