Шинэ жилийн уур амьсгал орж эхэллээ

2020-11-13 10:16

Солонгос улсад үйлчилгээний газрууд болон гудамж талбайд шинэ жил, зул сарын уур амьсгал орж эхэлжээ.

 Өнгөрсөн 10-ны өдөр Сөүл хотын  Тэхеранруд байрлах Худалдааны төвийн урд Хёндэ их дэлгүүр 10 митрийн өндөртэй гацуур босгожээ.

Энэхүү гацуур нь зул сарын бэлэгдэл болсон хүн дүрстэй жигнэмгийг зуухан дотор дулаахан өвлийг үдэж буй зохиомжтой хийжээ.

Мөн Сөүл хотын Мёндун дүүрэгт 11 сарын 13-наас эхлэн 1 сарын 15 хүртэл Ковид19 вирусийг давж гарахыг бэлэгдэн “2020 Мёндун гэрлийн наадам” хийхээр болжээ.

Мёндун дүүргийн Соёл, урлагийн театрын Мёллоритой гудамжнаас 21 ширхэг гудамжны модыг гэрлээр чимэглэж, гэрлэн гудамжийг бий болгох бөгөөд Мёндун Меллори, М плаза, Мёндун соёл урлагийн театр болон аялалын гудамжны цагдаагийн газар гэсэн 4 хэсэгт зураг авах зориултын зургийн хэсэг гаргажээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 노것뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх