Солонгосын засгийн газраас нийгмийн зай барих 1.5 шатны хориог хэрэгжүүлэх тал дээр хуралдаж эхэллээ

2020-11-16 11:50

Канван, Кёнбуг, Чоннам зэрэг төвийн хэсгүүдээр Корона вирусын халдвар авсан хүний тоо улам ихсэж, сүүлийн 3 өдөр орон даяар 200 давсан тоо гарснаар Солонгосын засгийн газраас нийгмийн зай барих 1.5 шатны хориог хэрэгжүүлэх тал дээр хуралдаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар нийт 223 хүн бүртгэгдсэн ба 193 нь дотроос, 30 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Үүнээс Сөүл-79 хүн, Кёнги-39 хүн, Инчон-10 хүн, Канвон-20 хүн, Кёнбуг-13 хүн, Чоннам-10 хүн, Чүннам-6 хүн, Куанжу-4 хүн, Чүнбүг- 3 хүн, Дэжон-2 хүн, Сэжун-1 хүн, Чонбүг-1 хүн, Жэжү-1 хүн байна.

Ийнхүү сүүлийн 6 өдөр 100-200 хүртэл эрчимтэй ихсэж буй Корона вирусаас дор бүрнээ сэрэмжилж, гараа тогтмол угаан ариутгаж, маск хэрэглэхдээ хамар амаа заавал гүйцэт далдалж зүүхийг анхааруулж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх