Гадаад оюутны элсэлтийн бодлогыг чангаруулна

2020-11-16 13:31

Сүүлийн үед гадаад оюутнууд визний хугацаагаа сунгалгүй харлах, суралцах явцдаа ажиллах, хэрэгт холбогдох гэх мэт асуудлууд улам ихэссэнээс үүдэн цаашид гадаад оюутан элсүүлэх бодлогоо чангаруулах талаар энэ сарын 12-ны өдөр Солонгос улсын боловсролын хорооны гишүүн Ли Тан Хи мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн 6 сар хүртэл гадаад оюутны D-2 болон хэлний бэлтгэлийн D-4 визний хугацааг дуусахад сунгалгүй хууль бус оршин суугчруу шилжсэн 23631 оюутан байгаа бөгөөд энэ нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 4.02 дахин ихэссэн байна.

Улс тус бүрд нь авч үзвэл Ветнам улс нь гадаад оюутны визнээс хууль бус оршин суугчруу шилжсэн оюутны тоогоор хамгийн эхэнд ордог ба 18056 бол Узбекстан улсын хувьд 1724 оюутан , Монгол улс 1190 оюутан байна.

Саяхан 26 настай Монгол залуу орон байрны хулгайн хэргээр шалгагдаж эхэлсэн бөгөөд тэрээр хэлний бэлтгэлийн D-4 визээр Солонгос улсад иржээ. Сургуульд суралцаж байх хугацаандаа визний хугацаагаа сунгалгүй өөр орон нутагруу шилжиж, тэндээ цагийн ажил хийх болон үйлдвэрт ажиллаж байсан ба Муинтэл буюу нийтийн түрээсийн байрнаас цүнх хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа юм байна.

Мөн хар тамхи, мансууруулах бодисны хэргээр 20 настай Ветнам иргэн шалгагдаж байгаа бөгөөд тэрээр мөн адил хэлний бэлтгэлийн D-4 визтэй байсан ба суралцах хугацаандаа хичээлдээ явалгүй шөнийн цэнгээний газар ажиллаж байгаад сургуулиасаа гарч, хууль бусаар оршин суун, мансууруулах бодис худалдаалж байгаад баригджээ.

Энэхүү асуудлуудаас үүдэн цаашид гадаад оюутан элсүүлэх бодлогодоо улам анхаарч өндөр шаардлага тавих ба гадаад оюутны визээр оршин суух хугацаандаа хэрэг тарих, хэрэгт холбогдох тохиолдолд хатуу чанга арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 무등일부

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх