Ковид19, 81 хоногийн дараа 300 давлаа

2020-11-18 10:34

Солонгос улсад Ковид 19 тархалтын хэмжээ сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж 200 давснаас үүдэн 11 сарын 19-нөөс эхлэн төвийн бүсүүд болох Сөүл, Кёнги, Гуанжу бүс нутгуудаад нийгмийн зай барих хөл хорионы 1.5 шатруу шилжүүлэх тухай тогтоол гарсан.  

Гэвч өнөөдөр Ковид 19 сэжигтэй тохиолдол 313 болж халдвар, хамгааллын албаныхан нилээдгүй санаа зовж байгаач дор бүрнээ хувийн сахилга батаа сайжруулахыг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар нийт 313 сэжигтэй тохиолдол илэрсний 245 нь дотооддоо, 68 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Ийнхүү 300 давсан тоо 7 хоногийн хугацаанд буурахгүй байх тохиолдолд нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатруу шилжих гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх