"Солонгос дахь Амин тосчид" групп, “Цээжний түрхлэг” хийж сурах сургалтыг зарлалаа

2020-11-17 14:05

Корона вирусын халдвар ихсэж буй энэ цаг үед нэн түрүүнд хувь хүн өөрсдийн тархлаа, эрүүл мэндээ дэмжих нь хамгийн чухал зүйлийн нэг болоод байгаа билээ.

 Тэгвэл "Солонгос дахь амин точид" группын хамт олны зүгээс энэ сарын 21-нд өөрсдийн гараар 100% байгалийн гаралтай “Цээжний түрхлэг” тосыг хийж сурах, ахуйдаа хэрэглэх боломжийг олгохоор нэгэн сургалтыг бэлджээ.

Энэхүү түрхлэг тос нь ямар ч химийн хольцгүй, байгалийн гаралтай гэдгээрээ илүү ач холбогдолтой ч өөрийн гараар, аюулгүй орчинд хийж суралцан хямд үнээр өөртөө болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, өөрийгөө бас хөгжүүлж байгаа нь илүү давуу тал юм.

Хэрвээ та өөрийн гараар, өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, анхаарал хандуулахыг хүсвэл Монгол тауны хажууд байрлах ‘Timecashel’ барилгын 4 давхарт 401 тоотын “Амин тосчид”-ын урланг зориорой.

Э.Нарангарав

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/515128092534090/

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх