Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт гал гарч 3 хүн амь насаа алджээ

2020-11-20 08:18

19-ний өдөр Инчон хотын нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт гал гарч 3 хүн амиа алдаж,
6 хүн бэртэл авчээ.
Инчоны Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлэлснээр, галыг ойролцоогоор 2 цаг 30 минутын дараа унтрааж дууссан байна.
Гэмтсэн хүмүүсийн нэг нь тухайн үед ажил үүргээ биелүүлж байсан гал сөнөөгч байсан ба нас барсан хүмүүс гал гарснаас хойш цаг гаруйн дараа үйлдвэрийн хоёр давхарын цехээс олдсон гэнэ.

Гал унтраах албаныхан тухайн өдрийн 17:22 цагт галын эсрэг эхний арга хэмжээ авч ажилласан бөгөөд түймрийг унтраахад 148 гал сөнөөгч, 66 насос техник хэрэгсэл дайчилжээ.
Үйлдвэрийн цехэд мөнгө хайлуулах ажил явагдаж байх үед дэлбэрэлт болсны улмаас гал гарсан гэж цагдаа, гал сөнөөгчид мэдээлж байгаа бөгөөд гол шалтгаан болон ослоос хохирсон хүмүүст учирсан хохирлын хэмжээг нарийвчлан судалж байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 조선일보      

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх