Монгол тамирчид, Солонгос улсын Кикбоксын аваргууд боллоо

2020-11-21 21:59

Өнөөдөр буюу 11 сарын 21-д Солонгос улсын Кикбоксын аврага шалгаруулах 14 дахь удаагийн тэмцээн Дэжон хотноо амжилттай болж өндөрлөжээ.

Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Боксын олон улсын хэмжээний мастер, Road Fc дэвжээний тулаанч М.Нандин-Эрдэнэ, Таеквондогийн олон улсын хэмжээний мастер, Road Fc дэвжээний тулаанч Н.Чингүүнжав нар амжилттай оролцож аврагын болзол хангалаа.

М.Нандин-Эрдэнийн хувьд 75 кг жинд тулалдсан бөгөөд нийт 4 удаагийн тулаан хийж, гартаа хүнд гэмтэл авсан ч аваргын болзол хангаж чадсан бол Н.Чингүүнжавын хувьд 71 кг-ийн жинд тулалдаж, 3 удаагийн тулаан хийн Солонгос улсын Кикбоксын аварга боллоо.

Монгол улсаас анх удаа Кикбоксын төрөлд тэргүүн байр эзэлж “Аварга” цолыг хүртэж байгаа бөгөөд хоёр тамирчин маань техникийн илт давуу байдлаар өрсөлдөгчөө буулгаж авсан сонирхолтой тоглолтуудыг гаргаж, Монгол улсынхаа нэрийг хилийн чанадад мандууллаа.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх