Гахайн мялзан болон шувууны томуу өвчин ихсэж байна

2020-11-30 16:07

Солонгос улсад сүүлийн үед Короно вирусын халдвараас гадна гахай болон шувууны өвчин ихэссэн талаар мэдээлэлүүд гарч ихэллээ.

Өнгөрсөн сарын 21-ны өдөр энэ оны анхны шувууны томуу илэрсэн бол үүнээс хойш 27-ыг хүртэл нийт 20 удаагийн тохиолдол илэрсэн байна.

Африк гахайн мялзан өвчин нь өнгөрсөн жилээс эхлэн огт алга болохгүй байсаар 11 сарын 25 хүртэл нийт 812 тохиолдол бүртгэгдэж, өнөөгийн байдлаар аюултай төвшинд байна хэмээн Байгаль орчны яамнаас мэдээлжээ.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар 11 сарын 27-д Чүнчоннам (충청남도) мужийн Сочонгүн(서천군) хотоос 49 км зайтай орших нэгэн аж ахуйн нугасны фермээс шувууны томуу өвчин илэрсэн байна.

Уг ферм нь нийт 19000 ширхэг нугас тэжээдэг бөгөөд нугасыг ачих явцад хийсэн амьтны эрүүл ахуйн лабораторын шинжилгээнээс шувууны томуу өвчин байгаа нь илэрчээ. Энэхүү өвчний өндөр эрсдэлтэй эсэх нь 1-3 хоногийн дараа шинжилгээний хариугаар гарах юм байна.

Үүнээс үүдэн засгийн газраас 7 хоногийн турш нугас шувууны фермүүдийн үйл ажиллагааг түр зогсоох журам гаргасан бөгөөд цаашид тахианы болон гахайн махны үнэ өсч магадгүй байна.

Э.Нарангарав

Эх сурвалж: 네이버뉴스

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх