12 сарын 1-нээс эхлэн фитнесийн газрууд зэргийг хаана

2020-11-30 12:05

Солонгос улсын засгийн газар 12 сарын 1-нээс эхлэн Нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатыг нэг алхам ахиулах болсноо мэдэгдлээ.

Хамгийн эрсдэл дагуулж болзошгүй нийтийн спортын заал болон сауна, номын сан зэрэг газруудыг хааж, буудал болон амралтын газруудад шоу, парти үйл ажиллагаа явуулахыг хорилоо.

Мөн Солонгос улсын засгийн газраас энэхүү хүнд хэцүү үеийг давж буй ард иргэддээ Гамшигаас хамгаалах сангийн 3 дахь удаагийн мөнгөн тусламжыг ирэх “Цагаан сар”-аас өмнө олгохоо мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Солонгос улсад шинээр халдвар авсан иргэдийн тоо 438 байна.

 

Э.Нарангарав

Эх сурвалж: MBC news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх