Өвчтөнүүдээ контенирт хүлээж авч байна

2020-12-16 12:26

Корона вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлэг, эмчилгээний газрууд өвчтөнөө хүлээж авч чадахгүйд хүрээд байна.

12 сарын 15-ны байдлаар Сөүлд 5, Инчонд 3, хөдөө орон нутагт 8 эмнэлэгт нийт 48 хүн хүлээж авах зай үлдсэн гэсэн мэдээлэл өгчээ.

13-ны байдлаар дарааллаа хүлээн гэртээ тусгаарлалтанд байгаа нийт 580 хүн байгаа бөгөөд эмнэлгийн ор дутагдсаны улмаас контенир ашиглалтанд оруулж эхэлжээ.

Одоогийн байдлаар Сөүл хотын Жүнран дүүргийн Сөүл эмнэлгийн төвийн хоосон талбайд 48 , Ганнам төв эмнэлэг болон Собүг эмнэлгийн талбайд тус тус 60, 42 ширхэг континер байршуулжээ.

1 континерт 3 хүний ор тавьж тохижуулсан бөгөөд ор хооронд хана, хаалга босгон тусгаарласан аж.

Гэвч агааржуулалт муу болон гадаа нийтийн нойл хэрэглэх зэрэг нь эрсдэл дагуулж болзошгүй бөгөөд контенир ашиглах нь зөв шийдэл биш гэж мэргэжилтэнүүд үзэж байна. Мөн энэхүү байдлаас гарахын тулд сургуулиудын спорт заал зэргийг ашиглах нь бас нэг арга гэжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 매일경제

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх