Монгол майхан, Солонгосын зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүний нэг болжээ

2020-12-17 12:57

Сүүлийн үед амралтын газруудаас гадна хоолны газар, кафе, 24 цагийн дэлгүүр зэрэг үйлчилгээний газрууд Монгол асар майханг өргөнөөр хэрэглэх болжээ.

Урьд нь Монгол асар, майханг салхи хаах болон хүмүүс амарч, салхинд гарахдаа хэрэглэдэг байсан бол одоо үед загвар дизайн өөрчлөгдөж, ашиглах цар хүрээ нь улам ихэссэн байна. Жишээлбэл, реклам сурталчилгааны самбар, эвэнт хөтөлбөр зэрэгт өргөн хэрэглэх болжээ.

Солонгосын Miseung tent(미승텐트) брэндийн хамт олон Монгол асар майханг хөгжүүлэн, олон төрлийн үйлчилгээний зориултаар шинэ загвар, өнгө үзэмжтэйгээр хийж худалдаанд гаргаж эхэлжээ.

Miseung tent(미승텐트) компани нь хямд Хятад бүтээгдэхүүн ашиглахгүй, 100% үндэсний бүтээгдэхүүн ашиглаж хийж байгаа нь илүү чанартай найдвартай бөгөөд A/S буюу засвар үйлчилгээ авахад хялбар бас баталгаатай учир Солонгосчууд илүү сонгон үйлчлүүлж байгаа гэнэ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Consumer times

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх