Маскны үйлдвэрийн ажилчдаас Корона вирус илэрч, 300 сая воны хохирол амсжээ.

2020-12-17 16:26

12 сарын 17-ны өдөр Дэжон хотын Юүсон дүүргийн нэгэн маскны үйлдвэрийн 8 ажилтнаас Корона вирус илэрчээ.

Дэжон хотын хорио цээрийн албанаас тухайн ажилчдын ажиллаж байсан хэсэгт шинжилгээ судалгаа хийхэд 1 давхрын ажлын хэсэг болон 2 давхрын амралтын өрөөний ширээ, кофены машин зэргээс илэрсэн бөгөөд 2 давхрын амралтын өрөөнд хамтдаа хоол идэх зэргээс вирус дамжсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Үйлдвэрийн зүгээс 12 сарын 8-наас хойшхи үйлдвэрлэсэн 600.000 гаруй бүтээгдэхүүнээ устгалд оруулж нийт 300.000.000 воны хохирол амсжээ.

Дэжон хотын эрүүл мэнд халамжийн төвийн дарга хэлэхдээ "Хадгалагдаж байсан бүтээгдэхүүнээс Корона вирус илрээгүй учир хэрэглээнд гаргахад асуудалгүй ч ард иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч бүгдийг нь устгалд оруулах шийдвэр гаргасан" хэмээн хэлжээ.

Мөн ажилчдийн ойр дотны хүмүүс шинжилгээнд хамрагдсанаар нэмж 4 хүнээс илэрсэн бөгөөд энэ үйлдвэрээс үүдэлтэй нийт 12 хүн Корона вирусын халдвар авчээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 국민일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх