25-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлууллаа.

2020-12-18 12:28

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулж, нэгдүгээр сард хийхээр болсныг мэдэгдлээ. Тэрээр хойшлуулах зайлшгүй шалтгаан гарсныг тухайн нислэгээр ирэхээр төлөвлөж байсан иргэд ойлгохыг хүсье гэжээ.

Энэ сард хийх тусгай нислэгийн хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 16-нд Франкфурт, 20-нд Токио, энэ сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 250 иргэн эх орондоо ирэхээр төлөвлөж байжээ.

Э.Нарангарав

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх