Виз сунгуулах болон нутаг буцах өргөдөл гаргах журамд нэмэлт өөрчлөлт оржээ

2020-12-23 15:24

2021 оны 1 сарын 1-нээс эхлэн Солонгос улсад түр оршин сууж буй гадаад иргэд визээ сунгуулах болон нутаг буцах өргөдөл гаргахдаа оршин суугаа хаягийн баталгааны хуудас нэмж бүртгүүлэх шаардлагатай болжээ.

Зочид буудал, нийтийн байр түрээсэлж буй иргэд байрлаж буй газраасаа түрээслэгчийн гэрээний баталгаат хуудас (임대차 계약서) болон айлд буюу найзындаа байгаа иргэд гэртээ байлгаж байгаа нь үнэн болно (숙소 제공확인서) гэсэн маягтыг бөглүүлж, түрээслэгчийн гадаад үнэмлэхний хуулбарын хамт бүртгүүлэхэд болох гэнэ.

Маягтыг hikorea сайтаас татаж авах боломжтой.

Э.Нарангарав

Эх сурвалж: hikorea.go.kr

 

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх