12 сарын 23-ны 00 цагийн байдлаар Солонгос улсад Корона вирусны шинэ тохиолдол 1092 бүртгэгдэж, 17 хүн нас баржээ.
Маргааш буюу 24-нөөс эхлэн төвийн бүсүүд буюу Сөүл, Гёнги, Инчон хотууд 5-аас дээш хүн бөөгнөрөх, уулзалдахыг хориглолоо.
Нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн хувьд хамаарахгүй бөгөөд хурим найрын хувьд 50-аас доош, оршуулга, ажил явдлын хувьд 30-аас доош хүн цуглах боломжтой.
Хэрвээ энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд нэг хүнд 100.000-иас хүртэл, албан байгууллагад 3.000.000 хүртэл воны торгуул оногдуулах гэнэ.
Э.Нарангарав
Эх сурвалж: 연합뉴스