Нэгэн Хятад оюутан аюулгүй байдлын шаардлага хангаагүй КF94 маск Хятадаас их хэмжээгээр оруулж ирж худалдаалж байгаад баригджээ.
Инчоны гааль 23-ны өдөр иргэн А (23) -ийг Гаалийн тухай хууль, эмийн тухай хуулийг зөрчсөн гэж баривчилж, яллах дүгнэлт үйлдэж прокурорт шилжүүллээ.
Тэрээр 3 сараас 6 сарын хооронд нийт 3000-4000 ширхэг КF 94 маск хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний хууль бусаар хил нэвтрүүлсэн маскууд нь хүний биед хор хөнөөлгүйн шинжилгээ хийгдээгүй бөгөөд хэрэглээний шаардлага хангаагүй маск гэж үзжээ.
Э.Нарангарав
Эх сурвалж: Chosunbiz