Ирэх оны 2,3 сараас эхлэн 11 сар хүртэл бүх нийтийн вакцинжуулалтыг хийж дуусгана

2020-12-24 15:00

Солонгос улсын ерөнхий сайд Жон Сэ Гюн " Энэ сарын 23-ны өдөр олон улсын эмийн үйлдвэр Pfizer болон Janssen компаниудтай Ковид19 вакцин нийлүүлэх тал дээр шинэ гэрээ хийлээ" хэмээн 24-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийлээ.

Janssen компаний хувьд эхний ээлжинд төлөвлөсөн дээрээ нэмж 2.000.000-ыг нийлүүлэхээр болсон бөгөөд нийт 6.000.000 ширхэгийг нийлүүлэхээр гэрээ байгуулж, 2021 оны 2-р улирлаас вакцинжуулж эхлэхээр төлөвлөжээ.

Pfizer компаний хувьд 10.000.000 вакцины гэрээ хийсэн бөгөөд эхний ээлжинд ирэх оны 3-р улирлаас Солонгос улсад оруулж эхлэхээр төлөвлөжээ.

Солонгос улсын засгийн газрын хувьд Pfizer компаний вакциныг ирэх оны 2-р улирал оруулж ирэх талаар илүү нухацтай ярилцаж байна хэмээн мэдэгдлээ.

Жон Ерөнхий сайд хэлэхдээ " Англи, Америк болон бусад олон улс орнууд Ковид19-ын вакцин үйлдвэрлэж эхэлсэн. Ихэнхи нь вакцины тулгамдсан нөхцөлд байгаа орнууд билээ. Манай орны хувьд аль түрүүлж нэвтрүүлсэн вакциныг үнэхээр аюулгүй, үр дүнтэй эсэх дээр бодит туршилт, хяналт тавьсаны үндсэн дээр найдвартай вакциныг авч хэрэгжүүлэх болно" хэмээжээ.

Мөн Ардчилсан намын төлөөлөгч Ким Тэ Нён "Ирэх оны 2,3 сараас эхлэн 11 сар хүртэл бүх нийтийн вакцинжуулалтыг хийж дуусгахаар төлөвлөж байна" хэмээн мэдэгдлээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: Navernews

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх