"#Жон Ин-аа уучлаарай" аяны хүрээнд хүүхдийн хүчирхийллийн эсрэг бодлогыг чангатгана

2021-01-05 11:07

Өргөж авсан ээж аавынхаа гарт амиа алдсан 16 сартай бяцхан охин Жон Ин-ны талаарх ард иргэдийн бухимдал ихэссээр байна.

Онлайн цахим хуудсуудаар #Жон Ин-аа уучлаарай нэртэй челленж эхлүүлж, гүн эмгэнэл илэрхийлхээр оршуулгын ажилд нь оролцож буй иргэдийн хөл тасрахгүй байна.

Солонгос улсын засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, халамжийн хорооны төлөөлөгч Ким Вон, "Засгийн газар Хүүхдийн хүчилхийллийн эсрэг бодлогыг дахин сөхөн харж, илүү чанга дүрэм журам тогтоох нь зөв. Мөн хүүхдийн хүчирхийллийн хуулинд 5-аас дээш жилийн ял олгодог байсан бөгөөд үүнийг доод тал нь 15 жил болгох хэрэгтэй" хэмээн санал оруулжээ.

Солонгос улсын хүүхдийн хүчилхийллээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн тэргүүн Гун Хэй Жон " #Жон Ин-аа уучлаарай-гаар эхэлсэн Хүүхдийн хүчилхийллийн талаарх асуудлуудад цаашид зогсолтгүй анхаарч тэмцэх болно" хэмээн хэлжээ.

Одоогийн байдлаар өргөж авсан аав Жан-ыг хүүхдийн хүчирхийлэл, амь насанд халдсан хэргээр, өргөж авсан ээж Ян-ыг хэргийг үл тоож, нуун дарагдуулсан хэргээг шалгаж байгаа гэнэ.

Энэхүү хэргийг хариуцан Сөүл хотын дүүргийн прокурорын газраас Жон Ин-ний эмчлүүлж байсан бичиг, баримтжуулсан зураг зэргийг үндэслэн нас барах болсон шалтгааныг хайж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн хүн амины хэргээг яллах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа ажээ.

Солонгосын хүүхдийн хүчилхийллээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн тэргүүн Гун Хэй Жон " Ард иргэдийн дуу хоолой, хүчийг нэгтгэн Сөүлийн прокурорын газарт хүргэж, тэдгээр алуурчдыг заавал хүний амь насанд хүрсэн хэргээг ял үүрүүлэхийг хүсч байна." хэмээн хэлжээ.

Э.Нарангарав

Эх сурвалж: 국님일보

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх