Зарим Фитнесс төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ

2021-01-04 14:22

 

Солонгос улсын Засгийн газар Нийгмийн харилцаанд зай барих 2.5 шатыг энэ сарын 17 хүртэл сунгасан. Энэхүү журмын дагуу фитнесс төв, спорт заал зэрэг үйлчилгээний газрууд үргэлжлүүлэн хаалгаа барих болсон бөгөөд Таеквондо, Балет зэрэг сургалтын төвүүд тодорхой шаардлага журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Таеквондо болон Балет сургалтын төвүүд нь 9 хүртлэх хүн хүлээн авах боломжтой бөгөөд Фитнесс төвүүдийн хувьд 1:1 сургалтууд ч явуулах боломж олгоогүй байна.

Тиймээс энэхүү шийдвэр нь шудрага бус хэмээн үзэж зарим Фитнесс төвүүдийн захирлууд эсэргүүцэл илэрхийлэн 1 сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдэн хаалгаа нээжээ.

Мөн Фитнесс төвүүдийн нэгдсэн холбооны тэргүүн цахим хуудсандаа "Ариутгал, шаардлагыг нь мөрдөн үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Торгуул тавих бол тавиг. Бид үнэхээр хүнд байдалд байна. Ард иргэд чинь туйлдаа хүрлээ." хэмээн бичжээ. Мөн тэрээр бусад фитнессс төвүүдийг хүчээ нэгтгэхийг уриалж, бусадтай адил оройн 9 цаг хүртэл дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг засгийн газраас шаардлаа.

Э.Нарангарав

Эх сурвалж: MSN news

Түмэн зар

  Шинэ зарыг цааш үзэх