БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, " 2 сарын эхээр иргэдээ бүгдийг нь үнэгүй вакцинд хамруулж эхэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү вакцинжуулалтанд хамгийн түрүүнд 65-аас дээш насны ахмад болон тусгай үүргийн ажилчдыг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 19-49 насныхан оны 3 дахь хагас буюу 7-9 сарын үед вакцинд хамруулахаар тооцолж байгаа гэнэ.
Мөн вакцинжуулалтын зардлыг улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалаас гаргахаар болжээ.
Халдвараас урьдчилан сэргийлэх төвөөс 11 сар гэхэд бүх иргэдээ вакцинд хамруулж дуусгах зорилго тавьсан хэмээн мэдэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Солонгосын засгийн газар Pfizer, Moderna, AstraZeneca, Janssen зэрэг вакциныг оруулж ирэхээр гэрээ хийсэн байна. Эдгээр вакцин нь хийлгэсний дараа 2-3 долоо хоногийн дараа дархлаа тогтож байгаа гэнэ.
Солонгос улсад амьдарч буй гадаад иргэдийн хувьд одоогийн байдлаар үнэгүй вакцинжуулалтанд хамрагдах тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа бөгөөд бусад орны жишээг дурьдан хэлэлцүүлэг хийсээр байгаа гэнэ. Жишээ нь Тайвань, Канад, Сингапур, Япон зэрэг орнууд гадаад иргэдээ үнэгүй вакцинжуулах хөтөлбөрт хамруулж байгаа тул Солонгос улсын засгийн газар аюулгүй байдал, эрсдэлээ тооцоолон гадаад иргэдээ ч үнэгүй вакцинд хамруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэнэ. Нөгөө талаар эрүүл мэндийн даатгалтай гадаад иргэд үнэгүй хамрагдаж магадгүй гэсэн таамаг байгаа ажээ.
Хэрвээ үнэгүй хамрагдаж чадахгүй тохиолдолд өөрсдөө төлбөрөө төлөн вакцинд хамрагдах боломжтой гэнэ.
- AstraZeneca вакцины хувьд 4 долоо хоногийн зайтай 2 удаа вакцин хийлгэх шаардлагатай бөгөөд 3 сарын зайтай 2 удаа вакцин хийлгэсэн тохиолдолд Корона вируснаас 80% хамгаалах боломжтой. 2 удаагийн вакцины үнэ 8700 вон орчим байх бөгөөд бусад вакцинтай харьцуулахад Корона вирусаас хамгийн бага хамгаалах вакцин хэмээн дүгнэгдэж байгаа гэнэ.
- Pfizer-ны хувьд 2 удаагийн вакцинд хамрагдах үнэ 43000 вон бөгөөд 3 долоо хоногийн зайтай 2 удаа хамрагдах шаардлагатай юм. Корона вируснаас хамгааалах чадамжийн хувьд 95% бөгөөд -70 градуст 6 сарын турш хадгалах шаардлагатай тул хадгалахад хамгийн хэцүү вакцин хэмээн нэрлэсэн байна. Тиймээс энэхүү вакцин нь зөвхөн -70 градуст хадгалах боломжтой эмнэлэгүүдэд хийгдэх тул тийм ч элбэг байх магадлал бага хэмээн үзэж байгаа гэнэ.
3. Moderna нь 2 удаагийн вакцины үнэ 80000 вон бөгөөд 94.5%-ын үр дүнтэй. -20 градуст 6 сар хадгалах боломжтой тул энэхүү вакциныг хэрэгжүүлэх эмнэлэгийн хувьд хүртээлтэй байх магадлалтай.
- Janssen. Энэхүү вакцин нь бусад вакцинтай харьцуулахад 1 удаа хамрагда боломжтойгоороо ялгаатай. үнийн хувьд 10000 вон бөгөөд 2-8 градуст 3 сар хадгалах боломжтойгоос гадна -20 градуст дээд тал нь 2 жил хадгалах боломжтой ажээ. Үр дүнгийн хувьд одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: 네이버뉴스