БНСУ-д 1 сарын 14-ны 00 цагийн байдлаар 524 хүн Корона вирус шинээр авсан тохиолдол бүртгэгджээ.
Шинэ он гарснаас хойш Корона вирус авсан тохиолдлын тоо эрс буурч, сүүлийн 11 хоногийн турш 3 оронтой тоонд бүртгэгдэж байна.
Халдвараас урьдчилан сэргийлэх төвөөс "3 дахь удаагийн их давалгааг амжилттай давж гарлаа хэмээн дүгнэж байна. Одооноос энэ тоо буурах үе шат эхэлсэн ч аюултай нөхцөл байдал үргэлж байх тул хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байхыг хүсэж байна" хэмээн хэлжээ.
Солонгос улсын засгийн газраас Корона вирусын халдвар авагчдын тоон үзүүлэлтэн дээр суурилан энэ сарын 16-нд "Нийгмийн харилцаанд зай барих" журмыг бууруулах эсэхийг зарлана гэлээ.
Корона вирус хамгийн ихээр тархаж буй газруудыг дурьдвал, Христийн сүм, мөргөлийн газрууд, засан хүмүүжүүлэх газрууд болон цэргийн арми зэрэг байна.
Э.Нарангарав
Эх сурвалж: ChosunBiz